ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

Ерөнхий заалт

Кашмер Холдинг ХХК-ийн албан ёсны вэбсайт бөгөөд энэхүү нөхцөл, журам нь уг вэб сайтаар үйлчлүүлэн бараа бүтээгдэхүүн худалдан авах болон буцаахтай холбоотой үүсэх бүхий л харилцааг зохицуулна.

Хэрэглэгч нь вэбсайтаар үйлчлүүлэхээсээ өмнө үйлчилгээний нөхцөл болон журамтай танилцаж, зөвшөөрч баталгаажуулсан тохиолдолд вэб сайтаар үйлчлүүлэх нөхцөл бүрдэнэ.

Энэхүү үйлчилгээний нөхцлийн хэрэгжилтэд Кашмер Холдинг ХХК /цаашид topdonj.mn гэх/ болон хэрэглэгч /цаашид хэрэглэгч гэх/ нар харилцан энэхүү худалдан авалтын журмыг баримтална.