БАРАА БУЦААЛТЫН НӨХЦӨЛ

Компанийн нэрийн барааны дэлгүүрээр борлуулсан бараа бүтээгдэхүүнээс ямар нэгэн үйлдвэрийн чанарын доголдол илэрсэн болон хэрэглэгч сэтгэл ханамжгүй байх тохиолдолд мөнгөн дүнгийн буцаалтыг 24 цагийн дотор, ижил төстэй бараагаар солих буцаалтыг 72 цагийн дотор зөвшөөрнө.
Бараа бүтээгдэхүүнийг зөвхөн худалдан авсан салбар дэлгүүрт буцаах боломжтой.
Хямдралтай болон урамшуулалтай бүтээгдэхүүний худалдан авалтад буцаах болон солих нөхцөл үйлчлэхгүй.
Сонгосон бараа бүтээгдэхүүнийг өөр загварын бүтээгдэхүүнээр буцаах боломжгүй.
Онцгой бүтээгдэхүүн болох дотуур өмд, оймс, бээлий, маск зэрэгийг солих болон буцаахгүй.
Буцаах болон солих бараа нь анх худалдан авсан байдлаар өмсөөнгүй, угаагаагүй, бохирдолгүй, шошгыг салгаагүй, уут савалгаатай, худалдан авсан билл талоны хамт хүчинтэй. Дээрх шаардлагад нийцэхгүй бүтээгдэхүүнийг буцаах боломжгүй. И-баримтыг уншуулсан тохиолдолд буцаалт хийхгүйг анхаарна уу.
Худалдан авагчаас шалтгаалсан бараа бүтээгдэхүүн гэмтсэн, бохирдсон, чанараа алдсан, шошгогүй, худалдан авалтын баримтгүй бол мөн хэрэглэгч буруу хэрэглэснээс болж чанар байдал алдагдсан бол буцаах боломжгүй.

Буцаалт хийх нөхцөл

– Барааг мөнгөн буцаалт хийх тохиолдолд худалдан авалтын төлбөрийн баримтыг үндэслэн, хүргэлт хийснээс хойш 72 цагийн дотор Онлайн дэлгүүрт өөрийн биеэр ирж буцаана.
– Өнгө, размер солих тохиолдолд хүргэлт хийснээс хойш 7 хоногийн дотор Онлайн дэлгүүрт өөрийн биеэр ирж ижил загварын өөр өнгө, размераар солих боломжтой. Өөр загвараар солих боломжгүй.
– 500.000₮ хүртэлх үнийн дүнтэй бүтээгдэхүүн буцааж байгаа тохиолдолд хүргэлтийн төлбөрийг буцаан олгохгүй болно.