БИДНИЙ ТУХАЙ

Танилцуулга

“Топ Донж” компани нь дэлхийд ховор үнэт түүхий эд болох монгол ямааны ноолуураар хүний бүтээлч оюун ухаан шингээж бүтээгдсэн шилдэг загваруудаа Монголын зах зээл төдийгүй, Европын болон дэлхийн бусад орнуудад экспортлох зорилготойгоор үйлдвэрлэж байна. “Топ Донж” компанийн ноос ноолууран бүтээгдэхүүний тогтвортой үйлдвэрлэл нь үндэсний стандартын дагуу гарал үүсэл нь QR кодоор баталгаажсан байдагаараа онцлогтой. Мөн үйлдвэрлэлийн нарийн технологи, түүхий эдийн боловсруулалтын өндөр стандарт бүхий шат дамжлага, ажилчдын ур чадвар, зураач дизайнеруудын бүтээлч эрэл хайгуул, инженер техникийн ажилчдын мэдлэг туршлага гээд олон зуун хүний хүч хөдөлмөр шингэсэн брэнд бүтээгдэхүүн юм.